Цахим тоглоомын газарт хүн амины хэрэг гарчээ
2018-02-06

Цахим тоглоомын газарт залуус нэгнээ хөнөөжээ. Чингэлтэй дүүргийн IV хороонд байрлалтай тоглоомын газарт өчигдөр орой 19.00 цагийн үед уг хэрэг гарсан аж. Улаанбаатар хотод оршин суудаг, эрхэлсэн ажилгүй, 27 настай Т нь 27 настай Ш-ийг хутгалж, амь насыг нь хөнөөсөн байна. 

 

Хэрэг гарах үед залуус архийг хэтрүүлэн хэрэглэсэн байжээ. Одоогоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй бөгөөд цахим тоглоомын газрыг түр хаагаад буй аж. 

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин