Мальдивт онц байдал зарлажээ
2018-02-06

Мальдивын Ерөнхийлөгч Абдулла Ямин Абдул Гаюм онц байдал зарласан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

“Орон даяар 15 өдрийн хугацаатай онц байдал зарласан” талаар тус улсын төрийн мэдлийн мэдээллийн агентлаг дамжуулав.

 

Мальдивын Дээд шүүх болон Засгийн газар хоорондын сөргөлдөөн даамжирчээ. Уг сөргөлдөөнийг намжаахын тулд Ерөнхийлөгч Дээд шүүхийн хэд хэдэн албан тушаалтныг баривчлах шийдвэр гаргажээ.

 

Ерөнхийлөгчийн тамгын газрар Зарим албан тушаалтны эрх мэдлийг хязгаарлана. Гэхдээ бизнесийн байгууллагуудын удирдлагуудад хамаарахгүй” гэж мэдэгдлээ.

 

 

Мальдивын дээд шүүх өнгөрсөн долоо хоногт улс төрийн хоригдлуудыг шоронгоос суллах, улмаар сонгуулиар сонгогдсон гишүүдийг парламентад эргүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан нь эрх баригчдын дургүйцлийг хүргэжээ.

 

“Шүүхийн шийдвэр сөрөг хүчний намыг далавчтай болгосноос өөрчгүй” хэмээн Ерөнхийлөгч мэдэгдэж, эсэргүүцлээ илэрхийлсэн аж.

 

Дээд шүүхийн шийдвэрийн дараахан армийнхан нийслэл Мале хот дахь шүүхийн байрыг бүслэн хааж, шүүгчдийг нь баривчилжээ.

 

Уг үйл явдалтай холбогдуулан АНУ, БНХАУ, Их Британи зэрэг улсын эрх баригчид иргэдээ түр хугацаагаад Мальдивт очихгүй байхыг уриалсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Buun aldaa:
Medeegee nyagtalj unshdaggui yumuu buun l aldaa baih yum Delgertsetsegee
2018-02-07