Мако гүнж хуримын ёслолоо хойшлуулжээ
2018-02-07

Японы сүр жавхлант эзэн хаан Акихитогийн ач охин, гүнж Мако өнгөрсөн онд сүй тавьсан билээ.

 

 

Гүнжийн дурлалт залууг Кэй Комуро гэдэг бөгөөд хос 2012 онд “Christian University”  их сургуульд суралцаж байхдаа танилцсан аж.

 

Мако гүнж энгийн гэр бүлээс гаралтай залуутай хуримаа хийснээр хэргэм зэргээсээ татгалзахаар болсон юм.

 

Тэгвэл гүнжийн хуримын ёслол энэ онд болох байсан ч 2020 он хүртэл хойшлуулахаар болсон талаар албаны эх сурвалж мэдээллээ.

 

Хуримын ёслол хойшлогдсон талаар эх сурвалж “Бэлтгэл хийх хугацаа дутмаг байгаа учир хуримын ёслол хойшлогдохоор болсон” гэж мэдэгджээ.

 

Дээрх мэдээллийг гүнж өөрийн биеэр баталж Хуримын ёслолыг минь хүлээж буй хүмүүст дахин хүлээлт үүсгэсэн явдалд харамсч байна” гэв.

 

2020 онд гүнжийн хуримын ёслолоос гадна нийслэл Токио хотноо зуны олимп болно. Мөн ирэх 2021 онд эзэн хаан Акихито хаан ширээнээ өөрийн хүсэлтээр татгалзахаар болсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин