Улаанбаатар
Сурагчдын хаврын амралт ирэх сарын 22-ноос эхэлнэ
2-7

Сурагчдын амралт хойшлуулсантай холбогдуулан Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай БСШУС-ын сайдын тушаал гарлаа. 

 

Сайдын тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн жилийн бүтэц дэх III улирлын амралтын хуваарь болон зуны амралт эхлэх хуваарьт дараах өөрчлөлт оржээ.  Мөн орон нутгийн сурагчид Цагаан сараар нэг долоо хоног, мал төллөх үеэр хоёр долоо хоног амраах аж. 

 

Аймаг, сум, тосгон, багийн сургуулийн III улирлын амралтыг гуравдугаар сарын 26-наас дөрөвдүгээр сарын 8-ныг дуустал амарна. Харин нийслэлийн сургуулийн III улирлын амралтыг гуравдугаар сарын 22-ноос дөрөвдүгээр сарын 1-нийг дуустал. Мөн нийслэл, хөдөө орон нутгийн сургуулийн сурагчдын зуны амралт I, II дугаар анги зургаадугаар сарын 1-нээс, III-V анги зургаадугаар сарын 8-наас, V-XII анги зургаадугаар сарын 15-наас эхлэн амрах ажээ.  

 

М.Дөлгөөн

 

 

Shuud.mn
Сонин хачин
eej:
Ene syrgyyliyd er ni hicheel hiiv yy zavsarlaa l baisan bizdee.Yana aa .Tegee l hichee lee nuhuj baina geed l baahan ium hyylyylaad l bagshiin zaah arga gej baidag ium bol yy.
2018-02-07
зочин:
жавзан багшийн ангийхан байна ш дээ охины минь анги 24р сургууль
2018-02-07