Тайваньд газар хөдөлж, хоёр хүн амиа алджээ
2018-02-07

Тайванийн нийслэл Тайпей хотоос 160 км-ийн цаана байрлах Хуалин хотноо өчигдөр 23.50 цагийн орчимд 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг гэнэтийн байгалийн үзэгдлийн улмаас хоёр хүн амиа алдаж, 200 орчим хүн бэртэж,  эмнэлэгийн тусламж үйлчилгээ авсан байна.

 

Мөн газар хөдлөлтийн үеэр тус хотноо байрлах найман давхар зочид буудал хажуу тийшээгээ хазаажээ.

 

Энэ үеэр зочид буудал дотор 150 орчим хүн байсан бөгөөд аврагчид шуурхай ажиллаж тэднийг аварсан гэнэ.

 

Тайнин хотноо хоёр жилийн өмнө 6.4 магниутын газар хөдлөлт болж, 117 хүн амиа алдаж байжээ.

 

 Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин