Оффшор бүс дэх хөрөнгөө татах хугацааг сунгалаа
2018-02-07

 

Оффшор бүс дэх хөрөнгөө татах хугацааг ирэх сарын 6-нд болголоо. Оффшор данстай иргэдэд хоёрдугаар сарын 4-ний дотор уг бүсэд бүртгэлтэй мөнгөн хөрөнгөө татах боломжийг АТГ-аас олгосон. Гэвч энэ хугацаанд оффшор данстай иргэн хөрөнгөө татсан мэдээллээ АТГ-т ирүүлээгүй аж. Тиймээс энэ хугацааг дахин нэг сараар сунгаж, мөнгөн хөрөнгөө татах, дансаа хаалгах, хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол захиран зарцуулах эрхээ бусдад шилжүүлэх зэргээр оффшор бүс дэх хөрөнгөө татах хугацааг ирэх сарын 6-нд болголоо. Оффшор данстай иргэн энэ хугацаанд оффшор бүсээс хөрөнгөө татсан тухайгаа АТГ-т мэдэгдэж бүртгүүлэх ёстой. 

 

Хэрвээ заасан хугацаанд өөрийн болон хамаарал бүхий этгээд болох эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, нэгдмэл сонирхолтой этгээдүүд дээрх бүс нутгуудад данс эзэмшсэн, түүнийгээ АТГ-т мэдүүлээгүй бол хуулиараа нийтийн албан тушаалтан албан тушаалаасаа халагдах хүртэл хуулийн зохицуулалттай ажээ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22.10.2-т “Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг.

 

Мөн энэ хуулийн дагуу УИХ-ын гишүүн, аймаг, нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийг эгүүлэн татах, томилогддог албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлөх бүрэн боломжтой.

 

Оффшор бүс буюу дэлхийн тэрбумтан, супер баячуудын мөнгөө хадгалуулж, хөрөнгө эргэлдүүлдэг бүсэд давхардсан тоогоор Монгол Улсын 49 иргэн данстай болохыг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум мэдээлсэн. Оффшор бүс буюу дэлхийн тэрбумтан, супер баячуудын мөнгөө хадгалуулж, хөрөнгө эргэлдүүлдэг бүсэд давхардсан тоогоор Монгол Улсын 49 иргэн данстай болохыг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум мэдээлсэн юм.

 

М.Дөлгөөн

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Нээрээ нэг мөсөн хугацаагүй болгосон нь амар юм даа. Ард түмний тэвчээрийг барж байхаар
2018-02-08
Болдбаатар:
Оффшор дахь мөнгө гэдэг бол Монголын ард түмнээс хулгай хийсэн мөнгө, Монголын баялаг газар шороог зарсан мөнгө. Хулгайлсан хулгайчаас мөнгөө гуйж авдаг ёс байхгүй л баймаар сан даа Төр минь төмөр нударгаа харуулахгүй яагаад байнааа. Төрийн Төмөр нударга арай Оффшорчдын нударга болсон юм биш байгаа
2018-02-07
N:
Монголчууд нэг бодлийн их аймхай зусарч, орвдмоорч юм шиг ард тумэн юм. Авилгалч хулгайч нараасаа айнагэж юухэв. Найр тавиал тойрч гуйгаал явдаг. Одоо яасан авилгачдаа гуйгаад хугацааг нь хойшлуулсан уу. Дараа дараагын арга хэмжээгээ авах гэхээр айгаад байгаа биздээ
2018-02-07
T:
Нэг мор хугацагуй болгооч
2018-02-07
Ard:
Gyigaad baih ium oilgohgyi ium hyagtsaa uguud baih shig nyyn daragdyylah.
2018-02-07
зочин:
оффошорт байгаа мөнгөө заасан хугацаанд оруулж ирээгүй бол мөнгийг нь хурааж улсын орлого болгох хэрэгтэй ш дээ.Тэр мөнгөөр монголдоо нефть боловсруулах үйлдвэр барьяа.Усан цахилгаан станц барьяа.Эрдэнэтийн 5149 хувийг төрд авьяа.Эрдэнэтийн удирдлагыг аль нэг нам гарахаар л тэр намын хүнээр удирдуулахыг больёо.Өндөр шалгууртай Сонгон шалгаруулалт зарлаад удирдагчийг ньсонгодог болгоё.
2018-02-07