Майк Пенс Хойд Солонгосын сайдтай уулзахыг хүсэв
2018-02-07

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пенс тун удахгүй өвлийн олимп болох Өмнөд Солонгос улсад таван өдрийн төрийн дээд хэмжээний айлчлал хийж байна.

 

 

Тэгвэл тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон хэвлэлийнхэд “Дэд ерөнхийлөгч Сөүл хотноо хийж буй айлчлалынхаа үеэр Хойд Солонгосоос тус улсад ирсэн албаны төлөөлөгчидтэй уулзаж магадгүй” гэж мэдэгджээ.

 

“Өмнөд Солонгосын зуучлалаар дайсагнасан харилцаатай байгаа АНУ, Хойд Солонгосын нөлөө бүхий эрхмүүд уулзах магадлал өндөр байгаа” талаар Рекс Тиллерсон онцлоод “Энэхүү уулзалт зохион байгуулагдахгүй ч байж магад” гэлээ.

 

Пёнчаны олимпт оролцох Хойд Солонгосын баг, тамирчдыг тэргүүлэхээр тус улсын удирдагч Ким Чен Уны гол зөвлөх, №2 гэгддэг Төрийн ёслолын сайд Ким Ён Нам Өмнөд Солонгост ирээд байна.

 

Майк Пенс болон Ким Ён Нам нарыг олимпийн нээлтийн үеэр уулзаж магадгүй гэх найдлага хэвлэлийнхний дунд үүсээд буй юм.

 

 Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин