ОУВС: Монгол Улсын эдийн засаг 2018 онд 5 хувь, 2019 онд 6.5 хувиар өснө
2018-02-07

Олон улсын валютын сан /ОУВС/ Монгол Улсад хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн гурав дахь үнэлгээг дүгнэж, ажлын хэсгийн түвшинд тохиролцлоо. Энэ талаар тус сангийн албан ёсны “www.imf.org” сайтад нийтлэгджээ.

 

Ажлын хэсэг доорх гурван зүйлийг цохон тэмдэглэжээ  

 

Монгол Улсын экспортлож буй гол түүхий эдийн эрэлт нэмэгдсэн. Эдийн засагт итгэх итгэл сайжирч байгаатай холбоотойгоор тус улсын эдийн засаг аажим, аажмаар сэргэж байна. Макро эдийн засгийн гол зорилтот үзүүлэлтүүд, түүний дотор төсвийн алдагдал, гадаад валютын нөөцийн зорилтот  түвшинг давуулан биелүүллээ.

 

Түүхий эдийн экспортын эрэлт цаашдаа муудах эрсдэлтэй. Мөн газрын тосны үнэ өсч буй учир эргээд эдийн засгаа эдийн засгаа эрсдэлд оруулж байна. Тус улсын эрх баригчид эдгээр эрсдлээс хамгаалахын тулд хөрөнгө нөөцөө үргэлжүүлэн бүрдүүлж, эдийн засгийн өсөлтийг өндөр тогтвортой түвшинд байлгахад шаардлагатай бүтцийн шинэчлэлийн арга хэмжээг боловсруулах хэрэгтэй.

 

Банкны системийг бэхжүүлэх, татварын боловсронгуй тогтолцоог бий болгох шаардлагатай. Мөн төсвийн хяналтыг сайжруулах асуудалд ойрын хугацаанд гол анхаарлаа хандуулах хэрэгтэй.

 

ОУВС-ын мэргэжилтэн Жэфф Готлеб

 

ОУВС-ын мэргэжилтэн Жэфф Готлебээр ахлуулсан тус сангийн ажлын хэсэг 2018 оны нэгдүгээр сараас хоёрдугаар сарын 6-ны өдөр хүртэл Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо амжилттай ажиллаа. Өнгөрсөн 2017 оны тавдугаар сарын 24-нд батлагдсан гурван жлийн хугацаатай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн гурав дахь үнэлгээний яриа хэлэлцээг хийв.

 

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 434.3 сая ам.долларын зээл олгох юм. Ажлын хэсгийн айлчлалыг дүгнэж, Жэфф Готлеб хоёр чухал мэдэгдэл гаргалаа. Тэрбээр “Түүхий эдийн экспорт, дотоодын эрэлт нэмэгдсний үр дүнд тус улсын эдийн засаг төсөөлж байснаас өндөр гүйцэтгэлтэй байна. Эдийн засгийн өсөлт 2018 онд 5.0 хувь, 2019 онд 6.3 хувьд хүрэх тооцоог гаргалаа. Тус улсыг эдийн засгийн хямралаа даван туулахад нь туслах зорилгоор ОУВС тэргүүтэй хандивлагчид 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтээр дэмжиж байна. 2017, 2018 онд эргэн төлөгдөх хугацаатай байсан гадаад бондуудыг амжилттай дахин санхүүжүүлсэн. Гадаад валютын нөөцийг 1.8 тэрбум ам.доллароор нэмэгдүүлсэн билээ. Монгол Улсын Засгийн газрын өр огцом багасчээ. Эдгээр эерэг өөрчлөлтийн дүнд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтворжоод байна. Хүүгийн түвшин буурсан нь Засгийн газрын өрийн бууралтад нөлөөллөө. Гэхдээ бидний тооцоолж буйгаар тус улсын Засгийн газрын өсөлтөд хэд хэдэн эрсдэл байна. Тухайлбал: Түүхий эдийн гадаад эрэлт буурах, газрны тосны үнэ нэмэгдэх гэх мэт. Эдгээр эрсдлээс хамгаалах үүднээс Засгийн газар мөнгөний бодлогуудад зохистой хандах нь зүйтэй. 2017 оны гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн нийт алдагдал ДНБ-ий 1.9 хувьтай тэнцсэн бөгөөд зорилтот түвшин 10.6 хувь, 2016 оны түвшин 17 хувь тус тус байсан.

 

Эрх баригчид 2018 оны бодлогын хөтөлбөрийн хүрээнд төсвийн алдагдлыг үргэлжлүүлэн зохистой хэмжээнд барих хэрэгтэй.  Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаанд тавих төсвийн хяналтыг илүү боловсронгуй болгоно. Төрийн албан хаагчдын цалинг сүүлийн хэдэн жил нэмээгүй гэдгийг эргэн харж, 2019 оноос нэмэхээр боллоо” гэж мэдэгдлээ.

 

Жэфф Готлеб үргэлжлүүлэн “Эрх баригчид банкны системийг бэхжүүлэх чиглэлээр хийж буй ажлаа үргэлжлүүлэн, гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хууль эрхзүйн чухал шинэчлэл болох Банкны тухай болон Төв банкны тухай хуулиуд батлагдлаа. Банкин дахь хадгаламжийн даатгалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ хэлэлцээд, удахгүй батална. Үүнтэй зэрэгцээд банкны зохицууалт, хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох ажлууд шат дараатай хийгдэж байна” гэж хэлэв.

 

ОУВС-ийн ажлын хэсэг Монгол Улсын эрх баригчидтай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн гурав дахь үнэлгээг дүгнэж, ажлын хэсгийн түвшинд тохиролцоонд хүрээд байна. Энэхүү тохиролцоог ОУВС-ийн Захирлуудын зөвлөл хэлэлцэж, эцсийн байдлаар баталгаажуулна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин л юм да:
би сонгуулиар ерөхийлөгчийг дэмжсэн. Гэвч одоо болио. АН тай нийлж Хүрэлсүхийн засгийн газрын хийж бүтээж байгааг үгүйсгэхээ болио. Зүгээр ажлыг нь хийлгээд тус бол. Ерөөл тавиад дэмжээ. Мундаг л байна ш дээ. Хүрэлсүх Сайд
2018-02-12
Joy:
Mongol zuw heljee
2018-02-12
Mongol:
Mongol mundag ediin zasagchidiinhaa medleg bolovsroliig shavhan tednii onovchtoi tootsoogoor ulsaa hogjuulehed ashiglah heregtei baimaar yum.gadniihnii ugeer hamag l ediin zasag hogjloo todorhoiluulj tootsooluulj bj bolj l bgaa yum bh daa.mongol orniig yaj zalgih ve gesen kafitalistuudiin algan deer mongol ornii ediin zasag tusgaar togtnoliig delgesen nom shig l tov todorhoi bailgaj bgaa ni hir zov yum bol.mongold har hairtsagnii bodlogo geech ni bna uu.ezengui tor yadarsan ard tumeneer hen durtai ni daajignahad belen bolj dee.chaavaas gej
2018-02-11
Зочин:
URIIG UR AWCH DARAAD YAWAKHAAR YAJI KHUGJIL BAYKH WE DEE , MALNUUD KHUN KHUURCH BAYNA UU?
2018-02-07
Tsl:
Uriig uruur darahaar ur bagasanaa yugaa ch medehgui utasnii ard suugch ih bna 10 huu 1 huu mash hol zuruutei ter tusamaa anhnii zeelnii hemjee ni DNB -ii 10 tei tentsuu uyed bol
2018-02-07
зочин:
өрийг өрөөр дарахаар өр огцом багасдаг юм байх даа
2018-02-07
Зочин:
DALDYG KHARDAG DALAY LAMUUD UU?
2018-02-07