Энэ онд 74 600 ажлын байр шинээр бий болно
2018-02-07

Гэрэл зургийг MPA.mn

 

Хөдөлмөрийн зах зээлийн 2018 оны төлөв байдал болон өнгөрсөн оны хөдөлмөрийн зах зээлийн судалгааны дүнг өнөөдөр танилцууллаа.

 

2018 онд хөдөлмөрийн зах зээлд 74 600 ажлын байр шинээр бий болох төлөвтэй байгаа аж. Үүний 70 орчим хувь нь энэ оны эхний зургаан сард, үлдсэн ажлын байр нь сүүлийн хагаст бий болох бөгөөд барилгын салбарт 18 600 ажлын байр бий болж байгаа юм байна.

 

Өнгөрсөн жилийн хувьд 10 900 ажлын байх сул байсан гэнэ. Мөн нийт ажилчдын 10 орчим хувь нь амралтын өдөр, илүү цагаар ажиллажээ. Эдгээр хүмүүсийн хоёр хүн тутмын нэг нь илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлсөө авч чадаагүй аж.

 

Түүнчлэн их сургууль төгсөгчдийн 60.9 хувь нь төгссөнөөс хойших нэг жилийн хугацаанд хөдөлмөр эрхэлж байгаа аж. Харин төгсөгчдийн 16.3 хувь нь ажилгүй, 22.8 хувь нь эдийн засгийн идэвхгүй хэлбэрт байдаг гэнэ.

 

Мөн барилга, архитектурын чиглэлээр төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт хамгийн өндөр буюу 83.2 хувь байгаа бол компьютер, анагаах ухаан, физик, хими, биологи, газар зүй, математик статистик, нийгэм, эдийн засаг, тээвэр, багш боловсрол судлал зэрэг мэргэжлийн чиглэлээр төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт 70.9-76.5 хувьтай байна.

 

М.Дөлгөөн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Сайн байна.Ажил бүү голоорой
2018-02-09
Nnn:
Shaa
2018-02-07
Зочин:
Хэрэгжвэл Төрийн бодлого бодитоор хэрэгжлээ гэсэн үг
2018-02-07
Зочин:
Үнэн бол иргэд маш ихээр талархах болно
2018-02-07
Зочин:
SHAA SHAA
2018-02-07