Хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна
2018-02-08

Дохио !!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Архангай, Төв аймгийн нутаг, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд, Булган, Сэлэнгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Өнөөдөр Говь-Алтай, Өвөрхангайн нутаг, Баян-өлгий, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

 

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч,  хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.

 

2018 оны 02 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Увс нуур, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор 20-25 градус,  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, 12-14 метр хүрч ширүүснэ. 13-15 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин