Сэлэнгэ аймагт цасаар шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдлаа
2018-02-08

 

Цаг уурын байгууллагаас өнөөдөр Архангай, Төв аймгийн нутаг, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд, Булган, Сэлэнгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтай, Өвөрхангайн нутаг, Баян-Өлгий, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүсэхийг анхааруулж байна.

 

Яг одоогийн байдлаар Сэлэнгэ аймагт цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсаныг тус аймгийн цагдаагийн газраас мэдээллээ. Мөн Дархан-Эрдэнэтийн хэвтээ тэнхлэгийн орон нутгийн чанартай автозам, Сүхбаатар-Дархан-Улаанбаатарын босоо тэнхлэгийн олон улсын автозамын хөдөлгөөнд оролцогч жолооч нар замын нөхцөл байдалд хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин