Брэд Питт осол гаргажээ
2018-02-08

Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт саяхан авто осол гаргасан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр Лос Анжелес хотын хурдны зам дээр хөдөлгөөнд оролцож байхдаа санамсаргүйгээр хоёр машиныг бага зэрэг гэмтээсэн аж.

 

Брэд дээрх машины жолоочдод нөхөн төлбөр өгөхөө амлаж, улмаар амжилттай тохиролцож чаджээ.

 

Жүжигчин эр сүүлд тоглосон “Tesla” киногоороо “Оскар”-т нэр дэвшээд буй юм.

 

Брэд 2005 оноос болзож, 2014 онд хуримаа хийсэн жүжигчин Анжелина Жолигоос өнгөрсөн оны есдүгээр сард салсан билээ. Өнөөг хүртэл хос ямар шалтгааны улмаас салсан нь нууц хэвээр байгаа бөгөөд зургаан хүүхэд нь ээжтэйгээ хамт амьдарч байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин