Ц.Баатархүү: Нийслэлийн удирдлагын шийдвэр цаас боллоо
2018-02-08

Гэрэл зургийг MPA.mn

 

НИТХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Тус бүлгээс Зөрчлийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, автомашин зөөж шилжүүлэхтэй холбоотой журмын төслүүдийг сайжруулах саналыг боловсруулаад, өнөөдөр ХЗДХ-ийн сайд болон НИТХ-д хүргүүлж байгаа аж. Энэ талаар АН-ын бүлгийн Ц.Баатархүү “Зөрчлийн хууль гарсантай холбогдуулан нийслэлийн удирдлагаас гарч буй тогтоол шийдвэр цаас болж хувирсан. НИТХ болон Засаг даргын гаргаж байгаа шийдвэрүүдийн эрхзүйн үйлчлэл нь ойлгомжгүй болсон. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжүүд хохирч байна” хэмээн санал боловсруулсан шалтгаанаа тайлбарлав.

 

НИТХ дахь АН-ын бүлгийн эмэгтэй төлөөлөгчид “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийг боловсруулжээ. Энэ талаар төлөөлөгч Ц.Одонтунгалаг “Улаанбаатар хот бол хүүхэд, залуучуудын хот. Өнөөдрийн байдлаар нийслэл хүүхэд хамгааллын 12 төрлийн үйлчилгээ үзүүлж, 6740 хүүхэд хамрагдсан байна. Үлдсэн олон хүүхдийн эрхийг хамгаалж чадахгүй байна” хэмээн ярилаа.

 

Б.Энэрэл

 

Shuud.mn
Сонин хачин