Трампын үс халзарчээ
2018-02-08

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үс халзарч эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр энэ сарын 2-нд Флорида муж дахь амралтын газраасаа Цагаан ордон руугаа буцсан аж.

 

Ерөнхийлөгч онгоцондоо суух үед хүчтэй салхитэй байжээ.

 

 

Энэ үеэр Ерөнхийлөгчийн ар талаасаа халзарсан болохыг хэвлэлийнхэн фото дурандаа буулгасан байна. Өдгөө 71 настай Ерөнхийлөгч Трамп саяхан эрүүл мэндийн үзлэгт орсон бөгөөд жингээ бага зэрэг хасвал 20-30 настай залуу шиг эрүүл хэмээн Цагаан ордны эмч мэдэгдсэн.

 

 

Трампын халзралтын талаар хэвлэлийнхэн эмчээс лавлаж эхэлсэн гэнэ.

 

Трампын этгээд гэмээр үсний засалт олны анхаарлыг байнга татдаг бөгөөд жүжигчид болон олон нийт түүний үсийг үргэлж даажигнадаг билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин