Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөв
2018-02-08

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.  Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Болдыг оруулах саналыг АН-ын бүлгээс хүргүүлжээ. Гишүүдийн олонхи уг саналыг дэмжсэн юм. Дараагаар нь  “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлав.

 

Ийнхүү өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин