Дархан чиглэлийн замыг хаалаа
2018-02-08

 

Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутаг Улаанбаатар хотоос Дархан орох замд буюу 61-ийн гарам орох чиглэлд Баруун Турууны давааны замд цас ихээр орж, замын гадаргууд халтиргаа гулгаа үүсч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсны улмаас дээрх чиглэлийн автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаагаад байна.

 

Иймд иргэд та бүхнийг дээрх чиглэлийн автозамыг сонгон зорчихгүй байхыг анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин