Пхеньян хотноо цэргийн парад болж байна
2018-02-08

Хойд Солонгосын улсын нийслэл Пхеньян хотноо цэргийн сүрт жагсаал зохион байгуулагдаж буй талаар тус улсын төрийн мэдлийн  “KCNA” агентлаг мэдээллээ.

 

 

Цэргийн парад орон нутгийн цагаар 10.30 цагт эхэлсэн хэмээн Пхеньян хотноо сурвалжлага бэлдэж буй “CNN” агентлагийн сэтгүүлч өөрийн твиттер хуудсаараа жиргэсэн байна.

 

Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ир Сений нэрээр нэрийдсэн талбайд болж буй парадыг төв телевиз дамжуулахгүй байгаа гэнэ.

 

Өмнөд Солонгосын Пёнчан хотноо маргааш 23 дахь удаагийн өвлийн олимп албан ёсоор хөшгөө нээх билээ.

 

Пёнчаны олимпийн өмнө Пхеньян цэргийн сүр хүчээ гайхуулсан парад зохион байгуулж байгаа нь олон улсын анхаарлыг татаж байна.

 

Хойд Солонгост сүүлд өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 15-нд Ким Ир Сений мэндэлсний 105 жилийн ойд зориулсан цэргийн парад зохион байгуулахаас гадна баллистик пуужин харвасан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин