Газар хөдлөлтийн бүсэд байсан монгол оюутнуудыг шилжүүлжээ
2018-02-09

 

Тайванийн Хуалиен хотын хойд хэсэгт энэ сарын 6-ны өдөр газар хөдлөлт болсонтой холбогдуулан Тайпэй дахь Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газарт ажлын хэсэг байгуулан 24 цагаар ажиллуулж, шуурхай дуудлагын +886-2-27229740 дугаарыг олон нийтэд зарлаж ажиллав.

 

Газар хөдлөлтийн бүсэд буй монгол оюутнуудтай холбоо тогтоож, тэднээс газар хөдлөлтийн төвд байсан Цу Чи их сургуулийн 4 оюутныг Тайпэй хотод өнөөдөр шилжүүлэн авчирсан байна. Хуалиен хотод нийт 31 монгол оюутан суралцдаг бөгөөд одоогийн байдлаар газар хөдлөлтийн бүсээс зайтай оршдог Дунхва их сургуульд суралцаж буй 13 оюутан аюулгүй байгаа болно.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин