Майк Пенсийн саналаас Пхеньяны төлөөлөгчид татгалзжээ
2018-02-09

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пенс Азийн гол холбоотон болох Өмнөд Солонгос улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийж буй билээ.

 

 

Тэрбээр мөн өнөөдөр 23 дахь удаагийн Пёнчаны өвлийн олимпийн нээлтийн ажиллагааг үзэх юм.

 

Дэд ерөнхийлөгч энэхүү айлчлалынхаа хүрээнд Өмнөд Солонгос улсад хүрэлцэн ирээд буй Хойд Солонгосын албаны төлөөлөгчидтэй уулзах санал хүргүүлээд буй юм.

 

Энэ талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон мэдэгдсэн билээ.

 

Тэгвэл энэхүү саналыг Хойд Солонгос хүлээн авахаас татгалзсан талаар “CNN” агентлаг мэдээлэв.

 

Өвлийн олимпийн нээлтэд оролцохоор хэдэн өдрийн өмнө Пхеньянаас тус улсын Төрийн ёслолын сайд Ким Ё Жон албаны хүмүүийн хамтаар ирээд байна. Мөн өнөөдөр Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны төрсөн дүү  Ким Ё Чен болон  Үндэсний Спортын Удирдах Хорооны дарга Чой Хи, Солонгосыг Энхтайвнаар Нэгтгэх Хорооны дарга Ри Сон Гвон нар ирэх билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Gevsh:
Galzuu Trampiin said zovlohuud hunii adiin shaarnuud gedgiig hoid Solongosuud medelgui yaah vee
2018-02-09