Меркел: Төрийн ажил гацаанаас гарлаа

Германы Канцлер Ангила Меркел Социал демократ намтай хамтран шинэ эвсэл байгуулахаар тохиролцсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Хоёр намын удирдлагууд шинэ эвсэл байгуулах гэрээг амжилттай байгуулсанаар дөрвөн сарын турш гацаанд байсан төрийн ажил ийнхүү урагшлахаар болжээ.
Уг үйл явдлын дараа Меркел “Төрийн ажил гацаанаас гарлаа. Бид шийдвэртээ сэтгэл хангалуун байна” гэж хэлэв.
Меркелийн тэргүүлдэг Христийн ардчилсан холбоо нам болон Социал демократ намын удирдлагууд удаан хугацааны турш ярилцаж, хэлэлцээрийн ширээний ард суусаны эцэст ийнхүү эвсэл байгуулахаар болжээ. Мөн Меркел дөрөв дэх удаагаа Засгийн газрыг тэргүүлэхээр боллоо.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ