Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны төрсөн дүү Ким Ё Чен Өмнөд Солонгос улсад хүрэлцэн ирсэн талаар “www.koreatimes.co.kr” сайт шуурхай мэдээллээ.
Ким Ё Чен тэргүүтэй Пхеньянаас ирсэн төлөөлөгчдийн сууж явсан ОХУ-д үйлдвэрлэсэн "Chammae-1" онгоц орон нутгийн цагаар 1.33 цагт Өмнөд Солонгосын Инчон хотын олон улсын нисэх буудалд амжилттай газардсан байна.
Удирдагчийн дүү Пёнчаны олимпийн нээлтэд оролцохоос гадна тус улсад гурван өдрийн дээд хэмжээний айлчлал хийх гэнэ.
1950-1953 оны хооронд хоёр Солонгосын дунд дэгдсэн дайнаас хойш Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ир Сений гэр бүлийн ганц ч гишүүн өмнөдөд ирээгүй юм.
Тиймээс Хойд Солонгосын гурав дахь үеийн удирдагчийн дүү, түүний хамгийн ойрын холбоотон өмнөдөд ирж буй учир Сөүлийн тал ихээхэн ач холбогдол өгч байна.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Ин Жэ удирдагчийн дүү нар уулзахаар тохиролцжээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |