Ерөнхийлөгч “Эрдэнэт”-чүүдтэй уулзалт хийнэ
2018-02-09

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы хуралдаанд оролцож үг хэлэв. Дараагаар нь гишүүд асуулт тавьсан юм. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Эрдэнэт үйлдвэрийн асуудал ямар шатанд явна вэ. Бидэнд энэ талаарх мэдээлэл байхгүй байна. Та энэ асуудлаар дэлгэрэнгүй хариулт өгнө үү” гэсэн юм. Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрдэнэтийн 51 хувьтай холбоотой асуудлаар мэдээлэл авахаар бичиг явуулсан. Өнөөдөр “Эрдэнэт”-д  очиж, 19.30 цагт уулзалт хийнэ. Цаг агаарын байдлаас шалтгаалж, зам хаалттай байна. Тиймээс чуулганы хуралдаанд үг хэлээд, Эрдэнэт явахаар төлөвлөсөн” гэсэн юм.

 

Ийнхүү Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд мэдээлэл хийсний дараагаар УИХ-ын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа, Б.Дэлгэрсайхан, Г.Тэмүүлэн нараас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан “Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилттэй холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонслоо. Асуулгын хариуг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
76 kkkkkkkkkkkkkk
2018-02-09
Зочин:
Женкогиын гар яасан хачин явдгийн бэ тахир дутуу хүн шиг. Зодолдох гэж бга хүн шиг гарын байрлал нь ха хэ ха хэ
2018-02-09