Төв аймгийн Ногоон давааны зам хаагджээ

Улаанбаатар хотоос 80 км-т Төв аймгийн нутаг Ногоон давааны замд ихээхэн хэмжээний хальтиргаа гулгаа үүсч, цасан шуурга шууран үзэгдэх орчин хязгаарлагдаж тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй, 2 талаасаа боогдож байгаа тул дээрх чиглэлийн автозамыг сонгон зорчихгүй байхыг анхааруулж байна.
Зайлшгүй шаардлагаар хөдөө, орон нутгийн замд зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, шатах тослох материалын нөөцийг бэлтгэх, жолооч зорчигч нар дулаан хувцаслах зэргээс өөрсдийн аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ