Тэгш тоогоор төгссөн дугаартай машин хөдөлгөөнд оролцоно
2018-02-10

Өнөөдөр улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн буюу 0, 2, 4, 6, 8-өөр төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно.

 

 

Сар шинийн баярын өмнөх хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргасан бөгөөд хоёрдугаар сарын 11-ний ням гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон СОНДГОЙ ТООГООР /1,3,5,7,9/ төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцох юм.

 

Автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэл дээр нэмэлтээр Саппоро төвийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд автозамын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана.

Shuud.mn
Сонин хачин