Израйлийн байлдааны онгоцыг сөнөөжээ
2018-02-11

Израйлийн нисэх хүчний  “F-16” байлдааны онгоцыг сөнөөсөн байна. Уг үйл явдал өчигдөр болсон бөгөөд эрх баригчид байлдааны онгоцыг нь сөнөөсний хариуд Сирийн газар нутагт агаараас цохилт өгч, хариугаа авчээ.

 

 

Израйлийн нисгэгчид шүхрээр бууж амьд гарсан ч хүнд шархадсан учир эмнэлэгт хүргэгдээд байна.  Онгоц Израйлийн хойд хэсгийн Хардиск хотноо сүйрчээ.

 

Израйль өнгөрсөн 1982 оны Ливаны дайнаас хойш болсон сөргөлдөөн болов.

 

“Байлдааны онгоц Израйлийн хойд хэсэгт унасан” талаар Израйлийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху мэдэгдээд “Иран улс бидний эсрэг Сирид хүчээ хуримтлуулахыг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Бид хариу тэмцэх болно” гэж мэдэгджээ.

 

Сири  болон Ираны тал “F-16” байлдааны онгоцыг сөнөөгөөгүй гэж мэдэгдсэн байна.

 

Сирийн тал “Израйлийн сөнөөгч онгоцууд Сири дэх Ираны цэргийн бааз руу довтолж, олон тооны онгоцыг устгасан” гэв.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин