ЭРДЭНЭТ-Бидэнд байгаа, байхгүй
2018-02-12

АРД ТҮМНИЙ АЖЛЫН ХЭСЭГ-ээс НИЙТЭЛЖ БАЙНА

 

 

“Зэрэг нэмэхийн өмнө” кинон дээр  ноён зарц хоёрын дунд болдог тал  еэвэнгийн утгагүй яриа одоо Эрдэнэт дээр яригдаж байна. Хаанаас ч лавлаад харсан 100 хувь Монголдоо байгаа. Хэрэг дээрээ бидэнд байхгүй мэт.  49 хувийг нь Оросуудаас хувийн  компани худалдаж авсан. Дараа нь төр шууд өөртөө авахаар тогтоол гаргасан. Үүнд нь хариу маргаан зарга үүсгэсэн. 51 хувь нь Африкийн стандарт банкны барьцаанд байна. Ингээд 49/51 хувь хоёулаа маргаантай тул саалийн үнээ маань тал талаасаа зулгаалгуулж, олон улсын шүүх дээр гол тоглогч, ОД болчихлоо.

 

Сар гаруй хугацааны өмнө “Эрдэнэтийг 100 хувь төрийн мэдэлд авлаа” гэсэн гарчгаар төр хувийн хэвшил хоёрын маргааны хурцадмал үе эхэлж байлаа.  Монголын зэс нь ч, Монголын төр ч авсан бай манайдаа 100 хувь иржээ гэсэн мэдээлэлд иргэд тайвандуу сууж байв. Угаасаа хувийн өмчийг адлах дуртай нийгэмд төр юмаа авлаа гэдэг мессеж нааштай л буусан.  Тэгтэл яг араас нь төрийн мэдлийн 51 хувь нь тив алгасан Африкийн нэг банкны барьцаанд явчихсан шийдвэр гарсаныг бид сонслоо. Ингээд олон улсын шүүхэд хандахаа зарлаад байгаа Монголын Зэс компани,  төр хоёрын дунд 49 хувь нь маргаантай байгаа бол, 51 хувь нь Африкийн банкны 104 сая ам долларын барьцаанд  байгаа болж таарлаа. Ингэхээр одоо Эрдэнэт маань яг хэний мэдэлд байна вэ гэж  асуух болж байна.

 

Энд  анхааралд байгаа сэдэв бол Эрдэнэт саалиа өгч Монголдоо байгаа боловч хэн нь хэдэн хөхийг нь шувтрах вэ  гэдэг зодоон олон улсын түвшинд гарчихжээ.  Одоо энэ зургаар бол хэрүүл уруултай ч Эрдэнэтийн 49 хувийг Оросуудаас аваагүй байсан бол бид өнөөдөр Эрдэнэт-гүй болчихож мэдэхээр.  Саалийн үнээний 49 хувь Орос ах нарт, 51 хувь нь Африкийн банкных болчихсон гээд сууж байх юм байна. Хардлага сэрдлэгтэй ч 49 хувийг Монголдоо үлдээсний буян энэ.  Маргаантай ч 49 хувь бидэндээ  байгаа.

 

Ямар замаар хаа байсан Африкийн банк ганц үнээг минь сүүлдэх болсон талаар бол хэвлэлүүд хангалттай бичсэн.  Мөнгө авсан, барьцаалсан хүмүүс нь  байгаа. Бизнес хийж,  эрсдлээ үүрээд хэрэгтэн болчихоод байгаа нэг Монголруугаа нийлээд дайрах амархан. Харин улсаа тэжээдэг энэ том үйлдвэрийг гадны барьцаанд төвөггүй тавих тэр дардан зам улс төрийн хүрээнд хэрхэн засагдсан бэ гэдэг л гайхмаар асуулт болж байна.

 

 

Хувийн бизнесментэй хэн бүхэн ингэж том хөдөлж, ганц үйлдвэрийг нь гадаадын банкинд тавьчих гэдэг боломжгүй санагдана. Гэтэл чаджээ. Энд л манай төр ямархуу менежер төдийгүй ард түмнийхээ өмчийг хэр итгэлтэй  хамгаалдаг вэ гэдгээ харуулж байна. Шуудхан хэлэхэд  эрх бүхий таван нөхөр сууж байгаад төрийн нэрээр юу ч хийж мэдэх бүлэглэлийн гарт Монгол маань орсон байна.

 

Жаст-ын Ш.Батхүү захирал яагаад ийм том зээл авах болсон талаар  ямарч тайлбар байж болно. Харин энд том өмчөө итгэж даалгасан төр баригч нар хэрхэн хуйвалдаж, ямар зоригтой хийж чадав. Тэр үедээ /2013 он/ Төрийн мэдлийн 51 хувьтай, үлдэх 49 хувь нь Оросын мэдэлд байсан  ийм том үйлдвэрийг гадагш нь барьцаанд тавих бололцоог хангасан ямар хуулийн цоорхой байв.  Дотоодын нэг банк 100 саяын зээлэнд юу шаарддаг, яаж шалгадаг билээ. Гадны банкныхан ийм том зээлд хуурамч гарын үсэгтэй факсаар гэрээ хэлцэл тамгалж, гүйлгээ хийхгүй. Эрх бүхий албан тушаалтан нараас нягталж шалгасан нь тодорхой ба тэд  өдөө хүртэл “би биш” гэж гүрийж байгаа ч мутраа зурж толгой дохисон нь “Стандарт банк”-ны нэхэмжлэлээр хөөгдөн тогтоогдох бололтой.

Үнэн бодит мэдээлэлгүй, дөрөвдэх засаглал нь бүрэн худалдагдсан, ихэнх хэвлэлийн гол байгууллагууд дарга нартайгаа нам бүлэглэлд хувьчлагдсан нийгэмд, тархийг нь угаасан ядуу ард түмнийхээ дээр завилж суух ийм л амархан байна.

 

Энд нэхэмжлэглэж буй хүү төлбөрийг ТӨР төлөх үү, хэрэгтэн болж эрхээ хязгаарлуулаад байгаа Ш.Батхүү төлөх үү  гэдэг бол хоёрдугаар асуудал. Харин төрийн өмчийн 51 хувийг нэг компанийн санал, цөөн тооны улс төрийн албан тушаалтнуудын гарын үсгээр барьцаалж болдог дээд түвшиндээ хүрсэн завхралын цаана тодрох  үнэн дүр төрх олны айдас жигшлийг төрүүлж байгаа юм. Хэрвээ тэр үед  Эрдэнэт 100 хувь төрийн өмч байсан бол, хэдэн гарын үсэг хуйвалдаанаар ямарч хяналтгүй  100 хувь  барьцаанд тавьчихаж чадах л байж.  Ирээдүйд болох ийм эрсдлээс хамгаалж, тодорхой хувийг  хувьцаат компани  эзэмших нь зөв, төр 100 хувь өмчлөх буруу  гэдэг зөрүүдлийн  минь нэг үндэслэл энэ.

Ж.Энхбаяр нарын нэр бүхий шудрага гишүүд яг энэ асуудлаар мэдээлэл шаардаж Ерөнхий сайдад хандлаа. Хэвлэл мэдээлэл Эрдэнэтийн 51 хувь барьцаалагдсан, 51 сая ам долларын хүү төлбөрт унасан асуудлыг алгуурхан хурцалж аль талд орохоо бодон харзнаж байх зуурт Олон улсын шүүхийн шийдвэрт туссан 51 сая ам долларын нэхэмжлэл хангагдах  нь тодорхой болж байна.

 

Энэ тойрогт  олон асуудал нэмэгдсээр.  Сонголтыг буруу ашигласан  “ХААН”  эрх мэдэлтэй хэдхэн хүн төр барьж байсан юм уу. Тэдний гар хөл одоо ч төр түшилцсээр  байгаа юу. Эрдэнэтийн маргаантай байгаа 49 хувь төрд очсоноор хамгаалагдаж байна уу. Харин ч цөөхөн хүн, бүлэглэл идэж завшихад амархан болж байна уу...  Засгийн газрын шийдвэрээр 100 хувь төрийнх болсон Эрдэнэтийн 51 хувь дахиад барьцаанд гарахгүй гэх баталгаа нь юу байх вэ.  Эрдэнэтэд 100 хувь хувьцаа гаргаж, яаралтай  ард түмний хяналтад оруулах уу гэдгээ бид өнөөдөр шуугин хэлэлцэх хэрэгтэй юу. Хэн төлөх тухайд маргаж талцах уу.

 

Хууль зөрчсөн, төрийн өмчийг гулгуулсан завшсан буруутан нь яагаад үнэн мөнөөрөө тодордоггүй вэ. Нэг бизнесмен, албан тушаалтанг золиослоод  “цаад хүн”-ийг нь ямарч хариуцлага хүлээлгэхгүй сугалчихдаг тэр “өршөөгч” эзэн нь хэн байдаг юм бэ. Цаашид төрийн өмч нэртэй, намын гишүүдийн шахаа болсон  газар  шороо, түүний хэвлий доорх болоод дээрх баялгийг улс төрчдийн савирсан шүлснээс  яаж хамгаалах вэ. Эрх зүйн орчинд ямар шинэчлэл хийх вэ гэсэн хамгийн чухал асуултаа тойрч,  хов живээр шуугисаар байгаа нь бидний хамгийн том эмгэнэл.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

Shuud.mn
Сонин хачин
Berduud !!! Sain togtooj awzgaa !!!!:
Harwaas bugd Hunii Oronzoguud l haragdaj b na daa, Hun ch bas gadna torhoosoo haragddag l yum ene 5 d neg nudend dulaan hun haradna uu ta minee ??? Ugui shig b naa Ard tumnii nuden BERDUUD l b n
2018-02-13
zochin:
hanaj tsaddgui sugardgui sugar metiin novsnnuudiig tatj shalgaachee za daa turd garudiig turinhun shalgaj chadh chguin boluudaa ard tumendee handval harin ene nobshnuudig shudargaar shuuchij h bhdaa
2018-02-13
Зочин:
Burhan Hladun uuliig tsagaan sariin daraa uhahaar boljee litsenzee avsan baina Dunshin Zunhua group
2018-02-13
Зочин:
Манайд хууль байна уу тамнээ
2018-02-12
Сүхээ:
Эрдэнэтийн 49,51 хувьд гар дүрсэн задалчдыг албан тушаал , нам ялгалгүй хатуу шийтгэл хүлээлгэж монголчуудыг олон арван жил тэжээсэн ганц үйлдвэрээ хамгаалцгаая.
2018-02-12
зочин:
монголчууд ямар хүлцэнгүй баина вэ босох цаг нь болсон юм биш үү монголчуудаа
2018-02-12
Зочин:
All mongolian subjects well known, decorated but where is mongolian law?
2018-02-12
Зочин:
Mongolyn srd tumnii oemchooooo 49 -iin ebi khulgaichiin oemch bish
2018-02-12
Зочин:
Арай ч дээ энэ чинь зүүд бүш байлтай. ИЙМ БАЙЖ БОЛДОГ ЮМ БОЛОВ УУ? ЭНЭ ХҮМҮҮС ЯДАРСАН МОНГОЛЧУУДАА БОДДОГГҮЙ ЮМ БАЙХ ДАА. иЙМ ХҮМҮҮСИЙГ СОНГОСОН БИДНИЙ ЦАРАЙ ЭНЭ ДЭЭ уЙЛМААР БАЙНА.
2018-02-12
Зочин:
Улсаа, нутаг усаа зарж хандаггүй бирдүүд. Монголын ард түмэн даан ч хэтэрхий хөлцөнгүй юм даа.
2018-02-12
Зочин:
Гадаадаас оруулж ирсэн Эрдэнэтийн 49 хувийн талаар их хурал засгийн газар хүчтэй шалгасан одоо алдсан 104 сая долларын сайн шалгаж арга хэмжээ авах хэрэгтэй ард түмний өмч
2018-02-12
Өвгөн:
Муу үгээр мууг дуудна, яг энэ үймээнээр идэгсэнд, луйварчид хожно,
2018-02-12
Зочин:
Эрдэнэтийн 51 чинь тэгээд 51 сая долларын үнэтэй юмуу??!!!! Тэгвэл 49 нь 400 сая гээ биздээ!!!!! Мангол хүнийх боллоо гээд л бөөн рекламдаад байсан тэр шахаа хийдэг нөхдүүд чинь монгол биш гадаад гарууд байхнээ дээ. Тархи угаалтаа гэж
2018-02-12
Joy:
Erdenetiin 51 baihgui bolsoon oilgomjtoi odoo ter zeelsen mungu huu aldagdal ene teriig ni iim ih urtei mongoliin tur tulj diilehgui ee Erdenetiig aldahad uchuuhen tsag hugatsaa l heregtei...
2018-02-12
zochin:
Эрдэнэт өмчлөгчийнхөө мэдэлд байх нь ойлгомжтой, харин бусдаас авсан мөнгөө буцааж өгөх ёстой юу гэвэл төлөх нь бас ойлгомжтой, барьцаанд 51 хувийг тавих уу, 100-г тавина биз дээ. 2 хуваагаад 2 эзэн удирдаж байгаа юм шиг ойлголт төрүүлэх гэсэн хүмүүсийг тэнэг гэж тооцдогоо болихгүй юм уу
2018-02-12
!!!:
Muusain nowshnuud hamaatan sadan, ur huuhdee awaad minii Mongoloos uurd zailaarai ta 5 !!
2018-02-12
Иргэн:
АЙМШИГУУД...
2018-02-12
Зочин:
Энэ муухай ТАВАН ШУНАЛТ ШУЛАМ-ууд ямар аймшигтай, зэвүүн дүр төрхтэй харагдана вэ...??? Нэг л Мангас адил...
2018-02-12
Зочин:
Одоо биш юм гэхэд ухэхийн цагтаа эрлэг номун ханд яаж ард тумнээ ингэж молжиж чадав? Гэсэн асуултанд юу гэж хариулах болоо?
2018-02-12