Багт наадмын үеэр газ дэлбэрч, 21 хүн амиа алджээ

Боливийн Оруро хотноо зохион байгуулагдаж байсан багт наадмын үеэр гэнэт газ дэлбэрсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Уг дэлбэрэлтийн улмаас 21 хүн амиа алдаж, 40 хүн шархадсан талаар цагдаагийн газраас уламжлав.
Гудамжинд хоол зардаг нэгэн худалдаачны газын баллон дэлбэрч, олон хүн амиа алдсан талаар эрх баригчид мэдээлэв.
Цагдаагийнхан дэлбэрэлт болсон бүс нутгийг хамгаалалтад авч, хохирогчдод яаралтай тусламж үзүүлж эхэлжээ.
Эрх баригчид амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ