Харригийн сүйт бүсгүй нууцаар шатсан барилга дээр очжээ
2018-02-13

Их Британийн нийслэл Лондон хотын төвд байрлах 27 давхар “Grenfell Tower” барилгад өнгөрсөн оны зургаадугаар сард гал гарсан билээ.

 

 

Уг гэнэтийн ослын улмаас 71 хүн харамсалтайгаар амиа алдсан юм. Ерөнхий сайд Тереза Мэй хохирогчдод тусламж үзүүлэхээ мэдэгджээ.

 

Тэгвэл ирэх тавдугаар сард хуримаа хийх Британийн ханхүү Харригийн сүйт бүсгүй холливуудын уран бүтээлч Меган Маркл “Grenfell Tower”-д очсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэрбээр олон нийт болон хэвлэлийнхнээс нууцаар очсон нь олны анхаарлыг татаж байна. Түүний гэнэтийн айлчлалын талаар албаныхан мэдээлэл хийгээгүй байгаа юм.

 

“Grenfell Tower”-ийн шатсан суурин дээр өнгөрсөн хугацаанд  хатан хааны гэр бүлээс хэн ч очоогүй билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
barilga ni nuutsaar shatchihsan yumuu setguulch Delgertsetsegee?
2018-02-13