Бие биенээ хүндэтгэн, эвтэй байгаарай
2018-02-13

Гэрэл зургийг MPA.mn

 

Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц ард түмэндээ хандан Сар шинийн мэндчилгээ дэвшүүлээ.  Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц:

 

-XVII жарны шороон нохой жил гарч байна. Ард түмэн та бүхэндээ Сар шинийн мэнд дэвшүүлье. Өнгөрсөн жил ард түмний амьдрал дээшилж, засаг, төр хөгжил дэвшлийнхээ замд орсон жил байлаа. Монгол оронд ихээхэн өөрчлөлтүүд гарсан.  Миний багын Ард кино театр, Ленин клуб гэхээр одооны залуус ойлгохгүй, мэдэхгүй болж.

Ноднин жилээс хойш улс орны хэмжээнд ихээхэн өөрчлөлт гарлаа. Хэвлэл мэдээлэл, интернэтийг харж байхад ихээхэн өөрчлөгдлөө. Өнөөдөр баталгаа, нотолгоогүй ярихаа больжээ.  Бүтээн байгуулалтыг дэлхийн хэмжээнд сэтгэдэг хандлага гарч ирсэн. Дэлхийд тэргүүлэх технологийг эх орондоо авчирч, угсарч байна.

 

1990-ээд оны үед засаг, төр  улс  төрийн бодлогоо шууд явуулдаг байлаа. Харин одоо ард түмнээ сонсож, буруу зүйл хийвэл эргээд залруулдаг болжээ. Энэ нь жинхэнэ ардчилал руу орж байгаагийн шинж. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиалыг харж байна. Энэ засаг төр бидний байгуулсан засаг гэж ирдэг мэддэг боллоо.  Хүмүүсийн үзэл бодол өөрчлөлт гарлаа. Дэвшилж байна. Өнгөрсөн жилд улс төр, эдийн засагт сайхан өөрчлөлт гарсан. Өр ширээ эхнээс нь төлсөн.

 

Шашны хувьд ч өөрчлөлт гарч байна. 1930-аад онд энэ орны дархлаа болсон коммунизмын мөр дээр тээглэсэн бүхнийг устгаж ирсэн. 1937 онд 1000-аад сүм, хийдээ устгуулсан. Энэ байдал 1990 оноос арилсан. Хүний эрх эрх чөлөө, байгаль хамгаалал гээд олон төрлийн нигүүлсэн, энэрэл улам сайхан болж төгөлдөржиж байна.  1990-ээд оноос бурхан шашны сүм хийдээ сэргээж, 20-30 хүн эхлүүлж байлаа. Өнөөдөр Энэтхэгт 700 гаруй хүн сурч байгаа. Чойрын ном үзэж байна. Энэтхэгт 6 том хийд байдаг. Энэ жил Энэтхэгт 18 жил сурсан Монголын лам шалгалтаараа нэгдүгээр зэрэгт орлоо.  Шашин сэргэж байгаа байдал харагдаж байна. Сүм хийдийг нураасан ажиллагааг Монголын удирдлагууд удаа дараа уучлал гүйж байлаа. Буддын шашныг 2 сая хүн шүтэж байна. Тиймээс шашин, сүм хийдээ барьж байгаа.  Цогчин дуганы  5 метр гаран Бурхан багшийг хийж зална гэж Энэтхэгийн Ерөнхий сайд Моде хэлсэн. Одоо ажил нь Энэтхэгт өрнөж байна.  Далай багш Богд ламыг бүтээж өгөхөө айлдсан. Энэ талаар тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хэлэхэд  Ерөнхийлөгч Өндөр гэгээнийг бүтээж өгье гэсэн. Энэ жил залрах гэж байгаа. 

 

Дэлхийн Энхтайваны буддизмын дээд байгууллага байдаг. Үүний Ерөнхийлөгчөөр нь би дөрвөн жил удирдсан.  47 орон нэгдсэн хуралд энэ байгууллагын хурал болсон. .  Энд нигүүлсэл, энэрэл, энх тайван тогтоох зэрэг маш олон асуудлыг хэлэлцлээ.  Энэ бол Монголын бурхан шашин ирээдүйтэй боллоо. Хамгийн сүүлд Гандантэгчинлэн хийдийн үүдний дэргэд  “бяцхан будда”-г хийж тавилаа. Цагаан сар бол шашин төрийн баяр байсан. Нийтээрээ сайхан шинэлдэг. Энэ бол эв нэгдлийн баяр гэж хэлж болно. Ахмадаа дээдэлж, хамаатан садангаа таньж, танилцдаг эрхэм чухал уулзалт байдаг.

 

Түүнээс гадна зан заншлын баяр гэж хэлж болно. Битүүний өдрөөс эхлээд сар арвисаж  эхэлдэг. Шинийн 8-нд бүтэн болдог. Шинийн 22 гэхэд тал дугуй болдог. Хуучин оны ажлыг дүгнэж, муу зүйлээ хаяж, сайхан бүхнээ бэлгэдэн орж ирдэг.

 

Хадаг тогтвол буян тогтдог. Хүндэтгэлийн зүйл байсан. Бие, хэл, сэтгэл гурваараа сайхан байх хэрэгтэй. Хамгийн зөв зүйтэй бэлгэдлийн үгээ хэлэх ёстой. Тиймээс монголчууд эв нэгдэл, буяныг хурааж, нүглийг тэвчдэг сайхан баяр.  Нэг өдөр ч гэсэн монгол дээлээ өмсөж, гоёж аваад Монголоороо бахархах хэрэгтэй. Энэ даяаршиж байгаа ертөнцөд  энэ зан заншил олдохгүй.

 

Нохой жил сайхан жил болно. Хүн өөрөө хичээвэл сайхан даван гардаг. Улирлын тухайд зарим газарт гантай харагдсан. Ахмад үеийнхэн бие хянууштай.  Малчид малдаа анхаарч, хянуур байх хэрэгтэй. Хүн өөрөө зүтгэж, сайн сайхан болгож чадвал муу зүйлийг үгүй болгодог. Ямар ч хүн өөрчлөгддөг. Сайн сайхан явахыг өөрөө мэдэх хэрэгтэй.  Монгол ард түмэн та бүхэндээ ирж байгаа нохой жилдээ бие биенээ хүндэтгэсэн, сайн сайхан, эвтэй байж, урт наслах хамгийн сайн сайхны ерөөлийг дэвшүүлье.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Энэ хүн БУРХАНЫ шашины зүтгэлтэн юм бол улс төр ярьж, зусар үг хэлж байхаар хүн яаж сэтгэлээ ариусгах, бусдын төлөө яаж хариу бодохгүйгээр тус хүргэх, байгаль дэлхий, рашаан усаа хэрхэн хайрлаж хамгаалж, зүй зохистой ашиглах, дээдсийг зусардахгүй, доодсыг доромжлохгүй, төлөв төвшин байх талаар мэддэг зүйл байвал яримаар юмаа.
2018-02-13
Зочин:
Шинийн 8 сар бүтэн гарна гэнэ үү арай үгүй байлгүй дээ энэ өвгөн зөнөжээ
2018-02-13
Зочин:
Улиг домог болсон энэ нэг өвгөн одоо болиоосой.Ганданг хувьчлчихаагүй бол төр өмчөө салгаж аваасай энэ нэг махан толгойгоос
2018-02-13
zochin:
ter ch ongorson bhoo doo
2018-02-13