Ким Чен Ун өмнөдөд айлчлаад ирсэн төлөөлөгчидтэй зургаа авахуулжээ
2018-02-13

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Өмнөд Солонгос улсад очиж, албан ёсны айлчлал хийсэн төлөөлөгчдөө хүлээн авсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Өмнөд Солонгосын Пёнчан хотноо зохион байгуулагдаж буй 23 дахь удаагийн өвлийн олимпийн нээлтийг удирдагчийн дүү Ким Ё Чан, Төрийн ёслолын сайд Ким Ё Жон, Үндэсний Спортын Удирдах Хорооны дарга Чой Хи, Солонгосыг Энхтайвнаар Нэгтгэх Хорооны дарга Ри Сон Гвон үзэж, сонирхсон юм.

 

Тэд олимпийг үзэхээс гадна Сөүл хотноо гурван өдрийн айлчлал хийжээ.

 

Ким Чен Ун эх орныхоо нэрийг өндөрт өргөж, айлчлалаа өндөрлүүлээд нутагтаа ирсэн дүү болон төлөөлөгчтэйгээ зургаа авахуулсан байна. Уг зургийг Хойд Солонгосын төрийн мэдлийн “KCNA” агентлаг цахим хуудастаа нийтэлсэн аж.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
ганцаарджээ:
Hэг нүдээр үзэхгүй байсан өмнөдөд гэв гэнэт хайр зарлаад эхэлдэг нь юуны учир вэ???
2018-02-13
Хөгшин байна:
80 oni пацаан бз дээ хөгшин юм
2018-02-13
Зочин:
Удахгүй энэ төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж явсан улсуудыг хэтэрхий их саймширсан гээд буудаж алах биздээ?. Би мөрийцсөн ч бэлэн байна.
2018-02-13