Эрчүүдийг хайрын баяраар хэрхэн баярлуулах вэ
Хайрын баяраар хайртай залуугаа хэрхэн баярлуулах талаар “www.wikihow.com” сайт мэдээллээ.
Алхам №1

Хайрын баяраар та заавал үнэтэй зоогийн газар орохгүйгээр өөрийнхөө хамгийн сайн хийж чаддаг хоолоор хайртай залуугаа баярлуулж болно.
Алхам №2

Түүнийг ирэхэд та дуртай дуугаар нь угтаж, догдлуулаарай.
Алхам №3

Чин сэтгэлээсээ бичиж, хайртай залуугаасаа мэдэрдэг тэр их аз жаргалын талаар бичсэн захиаг бэлэглээрэй.
Алхам №4

Үнэртэн бэлэглэх. Арван залуугийн 1-2 нь үнэртэй усанд дуртай гэдэг судалгаа бий.
Алхам №5

Чин сэтгэлийн бэлэг. Үнэтэй байх шаардлаггүй. Харин таны сэтгэл шингэсэн байхад л хангалттай.
Алхам №6

Дуртай номыг нь бэлэглээд нэг үзээрэй.
Алхам №7

Хэрвээ таны хайртай залуу хөгжимд дуртай бол та энэ өдөр дуртай хөгжмийн зэмсэгийг нь бэлэглээрэй.
Алхам №8

Эрчүүдийн ихэнх нь видео тоглоомд дуртай. Тиймээс та хайртай залуугийнхаа дуртай зүйлийг нэг удаа бэлэглэж, баярлуулаарай.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ