Б.Хурцыг эрэн сурвалжилж байна

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг эрэн сурвалжлах шийдвэрийг гаргажээ. Учир нь Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг нэр хүндэд нь халдсан гэх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ч оршин суугаа хаяг нь тодорхойгүй байна гэсэн хариуг хуулийнхан өгчээ. Тиймээс эрэн сурвалжлах хүсэлтийг Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг гаргажээ. Уг хүсэлтийг тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд, дээрх шийдвэрийг гаргасан байна.
Б.Хурцыг Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар томилох тогтоолыг УИХ баталсан ч Ерөнхийлөгч итгэмжлэх жуух бичгийг нь өгөөгүй байгаа билээ.
Э.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ