Ерөнхийлөгч төрийн дээд одон медаль гардуулна
2018-02-14

*Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 11.40 цагаас Төрийн есөн хөлт цагаан тугт танхимд Төрийн дээд цол, одон медаль гардуулна.

 

*Маргааш буюу 2 дугаар сарын 14-ний Лхагва гарагийн 10.00 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн ордны "Б" танхимд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах үндэсний зөвлөгөөн"-д оролцоно.

 

*УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр (2018.02.14) 12 цагт "В" танхимд тайлангийн хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.

 

*2018.02.14-ний 10:00 цагт Эрүүл мэндийн яамны “Б” танхимд ЭМЯ, НЭМГ хамтран Цагаан сарын баярын өдрүүдээр эрүүл мэндийн байгууллагууд ямар цагийн хуваарьтай ажиллах талаар мэдээлэл хийнэ.

Shuud.mn
Сонин хачин