Ц.Төмөрхуягт гавьяат жүжигчин цол хүртээнэ

Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хөдөлмөр, бүтээлээрээ салбартаа тэргүүлсэн хүмүүст төрийн дээд одон медаль гардуулна. Төрийн дээд одон медаль хүртэх олны танил эрхмүүдэд жүжигчин Ц.Төмөрхуяг багтаж байна. Ерөнхийлөгчийн зарлигаар Ц.Төмөрхуягт Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээх юм.
Түүнийг Монгол Улсын төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатарын дүү гэдгээр нь үзэгчид андахгүй. Ийнхүү аавынхаа мэргэжлийн өвлөсөн алтан үеийн нэрт төлөөлөгч, алдарт жүжигчин Ц.Цэгмид гуайн хөвгүүд гавьяат цолтон болж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ