Ерөнхий сайдыг авлигын хэрэгт буруутгалаа
2018-02-14

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг авлигын хэрэгт буруутгаж, цагдаагийнхан шалгаж эхэлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Цагдаагийнхан “Ерөнхий сайдыг авлига авсан гэх олон нотолгоог бид гартаа оруулсан” гэж уламжлав.

 

Уг мэдэгдлийн дараахан Ерөнхий сайд төв телевизээрээ дамжуулан мэдэгдэл хийсэн байна.

 

Тэрбээр “Цагдаагийнхан зохион байгуулалттай гүтгэлэг хийж байна. Тэд надаас юу ч олж долоохгүй. Би цаашид албаа хашсаар байх болно” гэж хэлжээ.

 

Түүнийг  “Иедиот Ахронот” сонины эрхлэгчид өрсөлдөгч хэвлэлүүдийг замаасаа зайлуулахад тусалсных нь хариуд тус сонинд өөрийгөө магтуулсан нийтлэл бичүүлсэн гэж буруутгалаа.

 

Цагдаагийнхан тус сонины ерөнхий эрхлэгчийг мөн авлигын хэргээр буруутгаж, шалгаж эхэлсэн байна.

 

Биньямин Нетаньяху Ерөнхий сайд уг сонинтой холбоотой гэдгээс гадна өнгөрсөн 2009 онд Ерөнхий сайдын албыг хаших болсоноор холливуудын найруулагч, продюсер, тэрбумтан Арнон Милчен болон өөрийг нь дэмжигчдээс 283,000 ам.доллартай тэнцэх бэлэг авсан гэв.

 

Эдгээр бэлэгнүүдийн дунд үнэтэй оргилуун дарс, навчин тамхи, үнэт эдлэл бий хэмэн  “Иерусалим пост” сонинд  бичиж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин