АНУ-ын дунд сургуульд халдлага болж, 17 хүн амиа алджээ

АНУ-ын Флоридагийн Паркландийн дунд сургуульд зэвсэгт этгээд гал нээсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
“Уг халдлагын улмаас 17 хүн амиа алдаж, 17 хүн шархадсан” талаар Цагдаагийн газраас уламжлав.
Гал нээсэн этгээдийг Николаус Круз гэдэг бөгөөд 19 настай аж. Тэрбээр тус сургуульд өмнө нь суралцаж байсан бөгөөд танхайн хэргээр сургуулиасаа хөөгдөж байжээ.
Тэрбээр сургуулийн өмнөх талбайд гал нээснийхээ дараа сургуулийн барилга руу нэвтэрч, замдаа тааралдсан хүмүүсийг буудаж байсан гэнэ.
Цагдаагийнхан цаг алдалгүй сургуульд ирж, шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэгджээ. Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн дунд гал нээсэн этгээд байгааг илрүүлсэн байна. Түүнийг баривчилж, цагдаагийнхан мэдүүлэг авч эхэлжээ. Халдлагын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ