Хүүхдийн мөнгийг 80 хувьд олгохыг зорьж байгаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хүүхдийн мөнгөний асуудлыг хэлэлцсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохтой холбоотой УИХ-ын тогтоолын төсөл санаачилжээ.
Энэ оны Төсвийн тухай хуульд хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн 684 мянган хүүхдэд өгөхөөр 164.2 тэрбум төгрөг тусган баталсан. Цаашид нийт хүүхдийн 80 хувьд мөнгө өгөхийг зорьж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтжээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ