Нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй
2018-2-17

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээг үнэ төлбөргүй болгохоор шийдвэрлэсэн.

 

Тиймээс өнөөдрөөс буюу хоёрдугаар сарын 16-18-ны өдрүүдэд өглөөний 08:0-22:30 цагийн хооронд хот дотор болон хот орчмын 88 чиглэлд 694 их болон дунд багтаамжийн автобус, троллейбус, угсраа автобус нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

 

Мөн хотын ойролцоох дүүргүүд болох Налайх, Биокомбинат зэрэг чиглэлд ч дээрх өдрүүдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.

 

Түүнчлэн замын түгжрэл, ачаалал эрс нэмэгддэг хотын захын хорооллын чиглэлд  үйлчлэх автобусны тоог нэмэхээр зохицуулжээ.

 

Н.Нягт 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Шал худлаа... Үнэгүй үйлчлэх болсон автобус маш их хүлээлгэж, бараг явахгүй баына даа...ккк
2018-02-17
Иргэн:
Шал худлаа... Үнэгүй үйлчлэх болсон автобус маш их хүлээлгэж, бараг явахгүй баына даа...ккк
2018-02-17