Ассадын цэргүүд энгийн иргэдийг хөнөөжээ
2018-02-20

Сирийн Засгийн газрын цэргүүд нийслэл Дамаск хотын зүүн хэсгийн Гоутад агаараас цохилт өгсөн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг цэргийн ажиллагааны улмаас 77 хүн амиа алдсан талаар Британид төвтэй Сирийн Хүний эрхийн байгууллагаас уламжлав.

 

Амиа алдагсдын 22 нь 10 доош насны хүүхдүүд гэнэ.

 

Армийнхан энгийн иргэд бус Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадын дэглэмийг түлхэн унагаахаар тэмцэж буй босогчдын бүс нутагт агаараас цохилт өгсөн хэмээн төрийн мэдлийн хэвлэлээрээ дамжуулан мэдэгджээ.

 

НҮБ, дээрх цэргийн ажиллагааг эрс буруушааж, Ерөнхийлөгч Ассадаас тайлбар нэхсэн байна.  Армийнхны цохилт өгсөн бүс нутагт босогчдоос гадна энгийн иргэд олноор амьдардаг аж.

 

Зүүн Гоутад 2013 оноос хойш 400 мянган иргэн бүслэлтэд амьдарч байна. Тус бүс нутаг Дамаскийн хамгийн хаалттай хэсэг бөгөөд сөрөг хүчний эзэмшлийнх юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин