Хатан хаан загварын шоу үзжээ

Их Британийн хатан хаан II Элизабет өчигдөр нийслэл Лондон хотноо зохион байгуулагдсан Лондонгийн загварын долоо хоногийг үзэж сонирхсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Хатан хаан хүүхэд байхаасаа загварыг сонирхдог байсан бөгөөд дээрх загварын шоуг үзэх саналыг анхлан өөрөө гаргасан талаар албаныхан уламжлав.
Америкийн “Vogue” сэтгүүлийн эзэн, ерөнхий редактор Анна Винтор болон Британийн загварын холбооны тэргүүн Каролино Руш нар хатан хаантай зэрэгцэн сууж, загварын шоуг үзэх завшаан олдоцгоожээ.
Анна, Руш нар хатан хаантай загварын талаар ярилцсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ