Ассадын цэргүүд 250 орчим иргэнийг хөнөөлөө
2018-2-21

Сирийн Засгийн газрын цэргүүд нийслэл Дамаск хотын зүүн хэсгийн Гоутад агаараас цохилт өгчээ.

 

 

Уг цэргийн ажиллагааны улмаас 77 хүн амиа алдаад байсан юм. Тэгвэл “амиа алдагсдын тоо 250-д хүрсэн” талаар НҮБ-аас мэдэгдэв. Амиа алдагсдын 50 нь 10-аас доош насны хүүхдүүд гэнэ.

 

НҮБ, “Хяналтаас гарч байна” хэмээн мэдэгдэж, энгийн иргэдийн эсрэг хүч хэрэглэсэн Сирийн Засгийн газрыг эрс буруутгажээ.

 

Шархадсан хүмүүсийн тоо их байгаа учир тус бүсэд үйл ажиллагаагаа явуулах ганцхан өрхийн эмнэлэг ачааллаа даахаа болихоос гадна эм, тарианы хомсдол үүсчээ. 

 

Армийнхан энгийн иргэд бус Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадын дэглэмийг түлхэн унагаахаар тэмцэж буй босогчдын бүс нутагт агаараас цохилт өгсөн хэмээн төрийн мэдлийн хэвлэлээрээ дамжуулан мэдэгджээ.

 

НҮБ, дээрх цэргийн ажиллагааг эрс буруушааж, Ерөнхийлөгч Ассадаас тайлбар нэхсэн байна.  Армийнхны цохилт өгсөн бүс нутагт босогчдоос гадна энгийн иргэд олноор амьдардаг аж.

 

Зүүн Гоутад 2013 оноос хойш 400 мянган иргэн бүслэлтэд амьдарч байна. Тус бүс нутаг Дамаскийн хамгийн хаалттай хэсэг бөгөөд сөрөг хүчний эзэмшлийнх юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энгийн иргэдийг тэл хөнөөхгүй ээ. Яагаад гэвэл Америйн түрэмгийллээс эх орноо хамгаалж буй эх орончид. Зүгээр АНУ нухчихаад гүтгэж байж магадгүй. Тэд муу юмандаа сайн.
2018-02-23
Зочин:
Hudal medeelel tsatshaa boli gulug min
2018-02-21
зочин:
АНУ-н тархи угаалт шиг л санагдаад байх юм.Тэд л Сирийг хагалан бутаргаж бүрэн бүтэн байдалд нь заналхийлж олон тооны хөлсний террористуудыг санхүүжүүлж зэвсгээр ханган турхирч байгаа шүү дээ.Ухаандаа манай аль нэг аймгийн иргэдийг турхирч Монгол улсын бүрэн бүтэн байдлыг алдагдуулах гэж санаархаж байна гээд төсөөлвөл АНУ-г хараахаас өөр аргагүй.Түүн шиг юм.
2018-02-21
хүн:
энэ чинь дайн шүү дээ
2018-02-21
Зочин:
Б.Дэлгэрцэцэгт. Батлагдаагүй хэт нэг талыг барьсан худал мэдээ цацхаа болъё. Энэ нь танай сайтын болдлг уу алдаа юүү?
2018-02-21