Хүүгээ чемоданд нууж, хил давахыг завдсан эрийг суллажээ

img

Морокко Улсаас Испанийн хилээр нэвтрэх үедээ найман настай хүүгээ хууль бусаар хил давуулахыг завдсан Зааны ясан эрэг улсын иргэн Али Оуттара шоронгоос суллагдаж, эрх чөлөөтэй болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

2015 оны тавдугаар сард Морокко болон Сеутагийн хилийн албаныхан хүнд тээш чирсэн эмэгтэйг зогсоож шалгасан юм.

 

Бүсгүйг хилийн шалган нэвтрүүлэхээр гарахад онгоцны рентген камер чемодан дотор хүн байгааг илрүүлсэн  билээ. Тэрбээр мэдүүлгийнхээ үеэр “Хүүтэй ямар ч холбоогүй. Аав нь мөнгө төлж, хүүгээ авчруулахыг хүссэн” гэж хэлжээ.

 

Уг мэдүүлгийн дараа хүүгийн эцэг болох Али Оуттара баривчилсан юм.

 

 

Шүүхээс түүнийг санаатайгаар хүүгээ хууль бусаар хил давуулахыг завдсан гэх нотолгоо олдоогүй учир сулласан гэнэ.

 

Мөн түүнийг бага насны хүүхдийн амь насыг эрсдэлд оруулсан хэмээн буруутгаж, 114 мянган ам.долларыг торгууль ноогдуулжээ.  Шүүхийн үеэр хүү “Аав намайг машинаар явна гэж хэлсэн. Чемоданд байхад амьсгалахад үнэхээр бэрх байсан” гэж ярьсан байна.

 

Хүү ээжийнхээ хамтаар Парисын нэгэн дүүрэгт амьдардаг.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ