Рианнад экс хайр нь баяр хүргэжээ
2018-02-21

Дуучин Рианна 30 нас хүрсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр өөрийн 146 сая дагагчтай твиттер болон инстаграм хуудастаа 10958 өдрийн өмнө би “@monica_fenty”-ийн анхны охин болж мэндэлжээ. Өнөөдөр миний төрсөн өдөр. Ээждээ маш их хайртай шүү. Үргэлж надтай хамт буйд баярлалаа. Та бол миний бүх зүйл” хэмээн бичжээ.

 

“Грэмми”-гийн шагналт дуучин бүсгүй “Би ээжийгээ аврагч гэж боддог” хэмээн хэлсэн байна.

 

Мөн Рианнагийн экс найз залуу, дуучин Крис Браун инстаграм хуудастаа Рианнагийн хүүхэд байхын зургийг нийтлээд “Төрсөн өдрийн мэнд хүргэе” гэж бичжээ.

 

Бруно Марс, Эллен зэрэг алдартнууд дуучин бүсгүйд баяр хүргэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин