Италиас ирсэн жуулчид сураггүй болжээ

img

Мексик улсад жуучлалаар ирсэн Италийн гурван иргэн сураггүй алга болсон талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Жуулчид Мексикийн баруун хэсэгт байхдаа алга болсон байна. Тэднийг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд Италийн дипломатууд Мексикийн эрх баригчдаас туслалцаа хүсчээ.

 

Сураггүй болоод буй 29 настай Висензо Киммино, 60 настай Раффаеле Руссо болон 25 настай Антонио Руссо хамгийн сүүлд шинэ жилийн үеэр Теалальлан мужид байжээ. Баярын дараа тэднээс холбоо тасарсан гэнэ.

 

Мексикийн цагдаагийнхан мөрдөн байцаалтыг эхлүүлж, гэрэл зургийг нь олон нийтийн гудамж талбайд байршуулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
HOSTEL kino sanaand orchlooo bn
2018-02-23