Допингийн мэргэжилтэн бэлтгэнэ
2018-02-22

 

БСШУСЯ-ны Биеийн тамир спортын газар, хамтран Монголд анх удаа допингийн мэргэжилтэн бэлтгэх төсөл хэрэгжиж байна.

 

Монголд өнөөдөр гуравхан допингийн мэргэжилтэн байдаг аж. Олон улсын төслөөр 20 гаруй мэргэжилтэн бэлтгэх төсөлд гарын үсэг зурлаа. ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга:

 

- БСШУСЯ-ны Биеийн тамир спортын газартай хамтран допингийн мэргэжилтэн бэлтгэх гэрээнд гарын үсэг зурлаа.

 

Монгол Улс 2007 онд Допингийн эсрэг конвенцид нэгдэн орсон байдаг. ЮНЕСКО-гийн санаачлагаар байгуулагдсан агентлагтай хамтран ажиллаж байна. Энэ удаагийн допингийн эсрэг чиглэсэн гурав дахь төслөө хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд допингийн эсрэг үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах мэргэжилтэн бэлтгэх юм. Мэргэжилтнүүдийн тоог өсгөнө. Допингийн хориглосон жагсаалт гаргасан. Үүнийг гар утас дээрээ татаж авч болно гэдгийг онцлов. Уг төсөл 2020 он хүртэл хэрэгжинэ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин