Ч.Насанбат: Зарим бөхчүүдийн допингийн сорьц эерэг гарсан

Допингийн эсрэг үндэсний төв бөхчүүдийг шинжилгээнд хамруулахад таван бөхөөс допинг илэрчээ. Энэ талаар Допингийн үндэсний төв, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны их эмч Ч.Насанбатаас тодруулахад:.
-Спортыг дэмжих сангийн журмаар Допингийн эсрэг төсөл хэрэгжүүлж байна. Энэ төсөл үндэсний баяр наадамтай холбоотойн 17 төрлийн 262 гаруй тамирчин байгаа. Энэ тамирчдадаа сүүлийн үеийн мэдээлэл хүргэх үүндээс уг төслийг манай биеийн тамир спортын газар хамтран хэрэгжүүлж байна. Энэ төсөл өнгөрсөн есдүгээр сараас хэрэгжүүлж эхэлж байна.
БСШУСЯ-наас бидэнд чиглэл өгсөн. Энэ чиглэлийн дагуу бид үндэсний баяр наадмаас хойш томоохон барилдааны үеэр үндэсэндээ 35 допингийн шилжилгээний сорьж авсан. Шинжилгээг БНСУ-ын допингийн төв лабориторт илгээдэг. Нийт 200 гаруй тамирчнаас сорьц авсан. Үндэсний бөхийн тамирчдад тодорхой хэмжээний сорьц эерэг гарсан тохиолдол байгаа. Энэ талаар Үндэсний бөхийн холбоо мэдээлэл хийх байна. Гэхдээ улсын баяр наадмын барилдаанаар биш шүү. Үүнийг Үндэсний бөхийн холбоо ямар нэг мэдээлэл хийж, дүрмийн дагуу арга хэмжээ авах байх гэлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ