АНУ-ын ЭСЯ-руу гранат шиджээ
2018-02-22

Балканы хойгийн баруун хэсэгт, Адриатын тэнгисийн эрэгт орших, 600 мянган хүн амтай Монтенегро дахь АНУ-ын Элчин сайдын яам руу нэг этгээд гранат шидсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг үйл явдлын улмаас нэг хүн амиа алсдан талаар тус улсын Засгийн газраас уламжилсан байна.

 

Монтенегрогийн Засгийн газрын албан ёсны твиттер хуудсанд “Нэг этгээд нийслэл Подгорица  дахь АНУ-ын Элчин сайдын яам руу гранат шидсэн. Нэг хүн амиа алдсан” хэмээн жиргэсэн аж.

 

Тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Стар Голдсейнт “Гранат шийдсэн этгээдийг хэн болохыг тогтоохоор ажиллаж байна” гэж мэдэгджээ. “Дэлбэрэлтийн улмаас Элчин сайд болон ажилчид нь бэртээгүй” гэдгийг албаныхан батлав.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин