Нигерийн алан хядах “Боко Харам” бүлэглэл дахин охид, бүсгүйчүүдийг хулгайлсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тус бүлэглэлийн террористууд өнгөрсөн амралтын өдөр Ёоби хот дахь “Government Girls Science Secondary School in Dapchi” сургууль руу халдсан юм.
Террористууд тус сургуулиас ойролцоогоор 100 орчим охид, бүсгүйчүүдийг хулгайлсан гэдгийг албаныхан батлав.
Нигерийн тусгайгийнхан охидыг нууж буй газрыг олохоор ажиллаж буй гэнэ.
“Боко Харам” бүлэглэл өнгөрсөн 2014 онд Борно мужийн Чибок тосгоны нэгэн охидын сургуулиас 274 охин хулгайлсан бөгөөд тэднээс 10 гаруйг нь чөлөөлжээ.
Охидыг суллахыг дэлхий нийтээрээ уриалж, АНУ тэргүүтэй хүчирхэг гүрнүүд Нигерийн цагдаагийнхантай хамтран ажилласан ч охидыг нууж буй газрыг олоогүй билээ.
Тус бүлэглэл охидыг хил давуулан зарах, дайчидтайгаа гэрлүүлэх улмаар халдлага үйлдэх ашиглах болсон юм.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |