Үсээ засуулбал эрхтэн хурц болно
2018-02-26

Өнөөдөр аргын тооллын 2018 оны хоёрдугаар сарын 26. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын тэргүүн хөх бар сарын шинийн 11. Сумъяа гараг.  Өглөгт охин одтой, гурван хөх мэнгэтэй шарагчин үхэр өдөр.

 

Өдрийн наран 7 цаг 38 минутад мандан, 18 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин
За үсээ засуулъя өнөөх маань шовх болно гэнэ.
2018-02-26
худал:
эрхтэн хурц болдоггүй л юм байлааш дээ. сулбайгаад
2018-02-26