Турк эмэгтэйчүүдийг цаазын ялаар шийтгэжээ
2018-02-26

Туркийн 16 иргэнийг терроризмын хэрэгт буруутгаж, Иракийн шүүхээс цаазаар авах ялаар шийтгэсэн талаар “CNN агентлаг мэдээллээ. Ял сонссон иргэд бүгдээрээ эмэгтэйчүүд гэнэ. 

 

 

Иракийн эрүүгийн шүүх “Цаазаар ял сонссон дээрх эмэгтэйчүүд алан хядах Исламын улс бүлэглэлтэй холбоотой гэдгийг тогтоосон” гэж мэдэгдсэн байна. Энэ талаар Дээд шүүхийн хэвлэлийн төлөөлөгч Абдул Сатар аль Берардар мэдэгджээ.

 

Турк эмэгтэйчүүдийг Исламын улс бүлэглэлд элсч, тус бүлэглэлийн террористуудтай гэрлэж, улмаар шаардлагатай тусламж өгч байсан хэмээн буруутгалаа.

 

Иракийн ардыг чөлөөлөх армийнхан өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эх орноо Исламын улс бүлэглэлээс “бүрэн чөлөөлсөн” хэмээн мэдэгдэж, сүрт цэргийн жагсаал хүртэл зохион байгуулсан юм.

 

Засгийн газар тус бүлэглэлтэй ямар нэгэн байдлаар холбоотой хүмүүсийг шууд шийтгэхийг уриалаад байна.

 

Исламын улс бүлэглэл хүчирхэгжиж байхад олон мянган бүсгүйчүүд тус бүлэглэлд элсч, улмаар дайчидтай нь гэр бүл болцгоожээ. Тулааны үеэр террористууд амиа алдсан ч тэдэнтэй гэрлэж, хүүхдийг нь төрүүлсэн бүсгүйчүүдийг мөн шударга шүүхийн өмнө авчрахаа Иракийн албаныхан мэдэгдсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
тэд хүчинд автсанаас гарцаагүй байхад аллах арай хэтэрнээ.
2018-02-27